alim.mn | 2024.12.22
Х.Тэмүүжин: Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн

Цахим орчинд шүүмжлэл дагуулж буй нэг мэдээлэл бол нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгийн мэдээлэл байв. Тэрбээр ижил хүйстнийг дэмжсэн утга агуулгатай хүүхдийнхээ тоглоомыг хаясан, автобусанд наасан танилцуулгыг хуулуулж хаясанаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. 

Хүүхдийнхээ тоглоомыг хаясан нь хувь хүний асуудал ч албаны нэр хүндээ ашиглан нийтийн тээврээс танилцуулгыг хуулуулж, хүний эрхийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхагч гэдгээ харууллаа.  

Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн л дээ. НАМЗХ нь ийм өнгөтэй билүү. Тэрийгээ бас хуулж хаямаар…! Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд, мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
202.126.88.224
Та өөрөө энэ бүхний нэг эд эс нь байсан. Одоо бол ийм юм ярих ёс суртахуун танд бий юу
Иргэн
3 жилийн өмнө
202.126.88.224
Та өөрөө энэ бүхний нэг эд эс нь байсан. Одоо бол ийм юм ярих ёс суртахуун танд бий юу
Иргэн
3 жилийн өмнө
202.126.88.224
Чи ч бас тэр тэнэглэлийн толгойд нь байсан П...да
Төстэй мэдээ