Хятадын Хубэй мужид саажилтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон 17 настай хүүгийн асаргаа, сувилгаа зургаан хоног тасалдсны улмаас амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач хүү нь 46 настай аав болон аутизмтай 11 настай дүүгийн хамт амьдардаг байжээ. Аав дүү хоёр нь Хятадын цагаан сарын баяраар өвөг дээдсийн нутаг болох Хуанган суурин луу явжээ. Уг газар нь өдгөө аюулт корона вирусын голомт болсон Ухань хотоос 150 км зайд оршдог агаад уг хотоор дамжих үедээ хорионд орсон байна. Асран хамгаалагчид нь ирэлгүй удсанаас хүүгийн асаргаа сувилгаа, хооллолт зургаан өдөр тасалджээ. Энэ хугацаанд нийгмийн ажилтнууд хүүг өдөрт хоёр удаа эргэж хооллож байсан хэмээн баталж байгаа ч тэрээр амиа алдсан байна. Хүүгийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан эрх баригчид ямар нэгэн шалгалт явуулаагүй гэнэ.