alim.mn | 2024.12.23
АМЕРИКИЙН ШАРК ТАНКТ ОРООД ХАСАГДСАН КОМПАНИ 1.8 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА
 
АМЕРИКИЙН ШАРК ТАНКТ ОРООД ХАСАГДСАН КОМПАНИ 1.8 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА. 2014 онд реппер Nas Ring нэртэй ухаалаг хонхны компанид 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Улмаар 2018 онд Амазон компани Ring-ийг 1 тэрбум ам.доллароор худалдан авахад түүний ашиг 40 сая ам.доллар болжээ.
Ring нь ухаалаг утасны аппликэйшнийн тусламжтайгаар хаусын хонх орчмын хяналтын бичлэгийг дамжуулдаг компани юм.
Сонирхолтой нь уг компани 2013 онд Шарк Танк шоунд оролцон 700,000 ам.долларын санхүүжилт хүссэн боловч хэн ч сонирхоогүй юм. Шоуны дараа шаардлагатай санхүүжилтээ банкнаас авсан байна.
2016 онд сагсчин Шакил О’Нил нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж маркетингийг нь хөгжүүлжээ. Тус компанийн үнэлгээ 2018 онд 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ