Сүүлийн 24 цагт 3234 хүн коронавирусийн халдвар авчээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 3234 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Эдгээрийн 1785 нь Улаанбаатар хотод, 1449 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас барж, нийт нас баралт 1001 боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 21075 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1140, хүүхэд 3719 байна.
Харин нийт эмчлүүлэгчдээс 327 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 48600 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад ӨЭ-ийн хяналтад байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ