Морин спорт жилд 3,5 тэрбум долларын шагналын сантай
Бүх спорт бизнес. Тэр тусмаа морин спорт европод их хөгжсөн. Хаан угсааныхан, язгууртан гүн вангууд ихэвчлэн тоглодог морин поло гэж спорт бий. Морин тойруулгад өдөр бүр шахуу морь уралдаж байдаг. Харин монголчууд морийг төрийн сүлдэндээ залж, "Морьтон Монгол" гэж бахархах боловч үнэндээ морин спорт хөгжсөнгүй. Хурдан морины эзэн гэж хаан, унаач хүүхэд гэж нэг боол барлаг болсон, феодалын нийгмийнхээ үеэрээ үлджээ. Татвар төлнө гэж бүр байхгүй, нэг л феодал төрхтэй, эдээрээ гайхуулж хөндөлдсөн хүмүүс байдаг. Харин дэлхийд огт өөр.
Олон улсын морин уралдааны холбооны мэдээлснээр дэлхийн морин уралдааны шагналын нийт сан 3,5 тэрбум доллар, морин уралдааны нийт бооцоо жилийн 116 тэрбум ам.доллараар хэмжигдэн эргэлддэг.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Америкийн Нэгдсэн Улсын адууны аж ахуй, морин уралдааны салбар нийт 1,4 сая хүнийг ажлын байраар хангаж, эдийн засагт оруулж буй шууд үр нөлөө нь 39 тэрбум ам.долларт /манай улсын ДНБ-ээс даруй дөрөв дахин их/ хүрчээ.
Харин Австрали улсын морин уралдааны салбар улсынхаа эдийн засагт 5 орчим тэрбум долларын шууд үр ашиг өгдөг ба Холбооны болон Муж улсын төсөвт ойролцоогоор нэг тэрбум австрали долларын татвар төлж байдаг аж.
2018 оны байдлаар Австрали улсын зөвхөн “Торообрэд” морин уралдааны салбарын нийт үнэлгээ 9 орчим тэрбум австрали доллар болсон төдийгүй 100 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа аж.
Шинэ Өмнөд Уэльст 7000 орчим "Торообрэд" үүлдэрийн үржүүлэг байх агаад нэг үрээ нь ойролцоогоор 100 мянга орчим доллароор зарагддаг.
Харин мэргэжлийн морин уралдаанд оролцох эрх бүхий унаачийн /jockey/ жилийн цалин ойролцоогоор 55 мянган авст-доллар буюу 121 сая төг, мэргэжлийн уяачийн жилийн цалин ойролцоогоор 84 мянган авст-доллар буюу184 сая төгрөгтэй тэнцэж байна.
Энэ бүхнээс харахад Монголын МОРИН УРАЛДААНЫ салбарт шинэчлэл хийж, Дэлхийн түвшинд хүргэх цаг болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ