Коронавирусын голомт гэгдэн хорионд орсон Хятадын хотуудаас иргэд нь бүхий л арга боломж ашиглан зугтан гарах гэж оролдсоор байна. Эрх баригчид хорио цээрийн дэглэм зөрчвөл долоон жил хүртэл хорих ялаар шийтгэхээр зарласан ч иргэд ял шийтгэлээс нэгэнт айхаа больжээ. Хятадын хамгийн том мөрөн гэгдэх Яньзцы мөрний эрэгт орших таван сая хүн амтай Хубэй хот нь халдварт өвчин дэгдмэгц хорионд орж 1-р сарын 26-нд бүх гүүрийг хаасан. Мөрний нөгөө эрэгт орших хот сууринг ч мөн хорионд оруулсан. Хорионд орсон Хуангмэй суурингийн нэгэн эр Яньцзы мөрөнг хувцас угаадаг ваннаар гатлахаар сэлж байгаад эргийн хамгаалалтынханд баригджээ. Тэрээр том мөрөнг усны ваннг завь болгон ашиглаж мөн суух бяцхан сандал, сэлүүр зэргийг бэлдсэн байжээ. Завь болох ваннд нь ус орвол гаргаж асгах хувин шанага бас авч явжээ. Түүнийг мөрний яг голд сэлүүрдэж явахад нь эргүүлийнхэн барьсан байна.
