АМГТГ болон УУХҮЯ, шатахуун импортлогчид шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.
ҮҮХҮ-ийн сайд Г.Ёндон "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүнийхээ 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн.
Иймд бид хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний шатахуун авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байв. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.
Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн. Гэтэл бид 17 мянган тонн шатахуун өгнө гэж хэлсэн учраас Хятад улсаас 137 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар мөнгөө төлж, гэрээгээ баталгаажуулчихсан байгаа. Холбогдох Элчин сайдын яам, албаныхан энэ асуудалд анхааран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны нөөц хэвийн байгаа" гэв.