ХӨГЖЛИЙН БАНК ОЛИГАРХИУДЫН БАНК БОЛОВ УУ?
Г.Амартүвшин зургаан сар ажиллахдаа Хөгжлийн банкнаас 20 тэрбумаас доош төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн шийдвэр гаргачихаад явлаа. Өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд ажлаа өгсөн нь МАН-аас УИХ-д нэр дэвшихээр болсонтой холбоотой гэж иргэд хардаж байна. Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амарүвшин захирлын энэ шийдвэр Хөгжлийн банк Олигархиудын банк болжээ. Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар очсноос дөрвөн сарын дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хамгийн сүүлд гарсан асуудал гэвэл Капитал Банк дампуурсантай холбоотойгоор Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болчих гээд байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Хөгжлийн Банкнаас Капитал банкаар дамжуулан дэд зээлдэгчдэд олгосон 57 тэрбум төгрөгийн зээлийг тухайн дэд зээлдэгч нар нь эргүүлэн төлсөн боловч Капитал Банк авсан эх үүсвэрээ Хөгжлийн Банканд буцааж төлөөгүй байх жишээтэй. Энэ санхүүжилттэй холбоотойгоор аль эрт үүссэн асуудалд Хөгжлийн Банк яагаад арга хэмжээ аваагүй вэ гэдэг бас нэг асуудал үүсэж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэж ярьж байлаа. Гэтэл яагаад арилжааны банк замаас нь завшдаг, зээлдэгчийн төлсөн мөнгийг Хөгжлийн банкинд төлөөгүй алдаа гарсан байхад, 20 тэрбум төгрөгөөс доош зээлийг арилжааны банкуудыг дамжина гэсэн хачирхалтай шийдвэр гаргав, энэ нь Хөгжлийн банк зөвхөн 100 тэрбумаар зээлж чаддаг улс төр бизнесийн бүлэгт лоббитой олигархуудад үйлчилнэ гэсэн үг үү.