alim.mn | 2024.12.22
Уханьд 10 өдөрт барьсан 1000 ортэй эмнэлгийн дотор тал шорон шиг зохион байгуулалттай болжээ

Коронавирусын дэгдэлтийн голомт болсон Ухань хот нь нэг талаараа халдварын үүр гэгдэн бичигдсэн ч нөгөө талаараа Хятадын бас нэгэн “гайхамшиг”-ын жишээ болж 1000 ортой «Хошэньшань» эмнэлгийг ердөө 10 хоногийн дотор барьж ашиглалтанд оруулсан. Том эмнэлгийг 10-хан хоногт барьсан нь зарим гадны улсуудад, тэр тусмаа Орос, Монголын олон нийтэд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Манайх болон хойд хөршид эмнэлгийн барилга 10 жилээр сунжрах нь байдаг л зүйл тул аргагүй биз.  Шинэ эмнэлгийг 2-р сарын 2-нд ашиглалтанд хүлээн авч 3-нд өвчтөнүүдээ хүлээн авсан. Энд цэргийн 1400 эмч ажиллаж байна. Гайхалтай богино хугацаанд баригдсан хамгийн орчин үеийн ололт дэвшлийг ашигласан гэх энэ эмнэлэг нь мөн л хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хэмээн сурталчлагдсан. Гэсэн ч “Global Times”-д гаднаасаа гял цал харагдах энэ эмнэлгийн дотор талыг харуулснаар ихээхэн шуугиан дэгдээгээд байна. «Хошэньшань» эмнэлгийн дотоод зохион байгуулалт, эмчилгээний өрөө тасалгаа нь тэр чигээрээ урьдчилан хорих төв эсвэл шоронг санагдуулахаар болжээ. Бүх хаалга нь төмөр, цонх нь төмөр сараалжтай агаад хаалга нь зөвхөн гадна талаасаа онгойдог гэнэ. Өрөө болгон камертай агаад цоож нь шоронгийнх шиг. Онцгой нөхцөл байдалд өрөө шууд цоожлогдож гаднаас бүрэн тусгаарлагддаг гэнэ. Ерөнхийдөө шоронжсон эмнэлэг гэж хэлж хэлж болох аж.  Энэ нь коронавирусээр өвчилсөн өвчтөнүүд хагас солиорлын байдалд орж татдаг, унадаг гэсэн таамаглалыг нэг талаараа баталсан хэрэг болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ