alim.mn | 2024.12.23
Мягмар гарагт ОХУ-аас шатахуун ирнэ

ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээр явсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өчигдөр хэлэлцээр амжилттай болсон гэдгийг дуулгасан. Уг ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн асан О.Содбилэг “Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо” гэж мэдээлсэн юм.

Харин одоо энэ шатахуун хэзээ Монголд орж ирэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Дээрх ажлын хэсэгт багтсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ амралтын өдөр Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1500 тонн шатахууныг Монгол Улс руу гаргана. Татан авалт маш хурдан хийгдлээ гэхэд 2-3 хоног болдог. Хагас сайн өдөр гарлаа гэхэд цаад тал нь мягмар гарагт Монгол Улсад ирнэ гэж тооцож болно” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ