alim.mn | 2024.12.23
"Эрдэнэ үйлдвэр"-ийн 96 тэрбум 750 саяын тендерт шалгарсан хятад компани Налайхын замыг барьжээ

“Эрдэнэт үйлдвэр” 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Эрчим хүчний цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам Ф820 мм ган хоолойг угсрах ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер зарлажээ. Төсөвт өртөг нь 96 тэрбум 750 сая төгрөг, тухайн онд санхүүжих төсөвт өртөг нь 23 тэрбум 220 сая төгрөг. https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1557801821133

Энэ тендерт БНХАУ-ын “Сино Хидро Корпорейшн лимитед” ХХК шалгарчээ. Улсын бүртгэлд “Синохайдро Корпорейшн Лимитед” компани нь “Сино Хайдро Корпорейшн Монголиа”-ийн нэр дээр 2013 оны долдугаар сарын 9-ний өдөр бүртгэгджээ. “Сино Хайдро Корпорейшн Монголиа” нь мөн тэр өдөр байгуулагдсан, Гүйцэтгэх захирал нь Jiang Guoyin гэж бүртгэгдсэн байна. Гэсэн ч энэ тендер маргаан дагуулж 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын “Чайна энержи инженеринг групп Зүүн хойд бүсийн цахилгаан эрчим хүчний 3 дугаар констракшн” гэдэг урт нэртэй компани Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Тиймээс уг тендрийн шалгаруулалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэх хариуг 2019 оны долдугаар сарын 19-нд гомдол гаргагч талд өгчээ.

 Сангийн яамны шаардлагаар уг тендрийн шалгаруулалтыг хүчингүй болгосон боловч дараагийн удаад дахиад “Синохидро”-г шалгаруулсан байдаг. Сэлэнгэ мөрний ай савд байдаг гүний худгаас ус авах зориулалттай дөрвөн ширхэг ус өргөх насосоор дамжих нийт 67 км урт хоолойг шинэчлэх энэ ажлыг гүйцэтгэх байгууллага нь “Синохайдро Корпорейшн Лимитед” ХХК юм.

БНХАУ-ын компани SinoHydro-ийн хэрэгжүүлсэн олон улсад хэрэгжүүлсэн төслүүд шүүмжлэл дагуулсан. Тухайлбал Ботсванагийн нисэх буудлын өргөтгөлийн төсөл чанар муутай болсон гэдэг.  SinoHydro төслийн нийт дүнгийн 90 хувийг буюу 527 сая ам.долларыг завшсан нь тогтоогдсон байна. Киргизстан улс “SinoHydro” компаний барьсан хурдны замыг голж, тус компанид 2.2 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.

Яагаад ийм компани манай дэд бүтцийн салбарт ирэх болов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 100 орчим тэрбум төгрөгийн тендерт шалгарлаа. Гачууртаас Налайх-Чойрын уулзвар чиглэлийн 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлыг “Синохидро” компани ерөнхий гүйцэтгэгч боллоо.  Энэ зам нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл ч эргээд төлөгдөх өр.  Сангийн яамны данснаас “”Синохидро” руу урсаж байгаа миөнгийг хэн ч харсан харамсмаар...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ