Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Эрүүл мэндийн салбар хүнд байна. Ачаалал таазандаа тулсан. Улсын хэмжээнд нийт орны тоо 27,083, үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын эмчилгээ нийлээд. Харин өнөөдөр 21,700 ороо КОВИД-ын тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байна.
- Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46%-ийг
- Улаанбаатарт 50.3%-ийг коронавирусийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна. Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй.
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 76% нь зөвхөн КОВИД-ын тусламж үзүүлж байна. Цаашид тусгаарлах байр, ор дэлгэж болох ч ажиллах хүний нөөц хомсдолтой байна. ЭМ-ийн салбар дээд хэмжээндээ ажиллаж байна. Тиймээс иргэд дэглэмээ барьж, халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Манай улс ор дэлгэж байгаа бусад улстай харьцуулахад өндөр байгаа. Нийт хүн амын 65.4%-ийг вакцинжуулсан. Нас баралт 0.4% байна. Цаашид иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих боломжтой.
Цаашид бид халдвар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд
- Жирэмсэн
- Хүүхэд
- Архаг суурь өвчтэй
- 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна" гэлээ.