alim.mn | 2024.12.23
Нийслэлийн тээврийн газрын “албан бус” дарга Б.Отгонсүх ба “Сити баз консалтинг” компани ...

Хэрвээ уншигчид анзаарсан бол өнгөрсөн оны намраас хотын тээвэртэй холбоотой бүх асуудлаар олны өмнө нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гэдэг шижигнэсэн залуу гарах болсон. Нийтийн тээврийн хүртээмж, атвтомашины татвар, замын засвар гээд бүгдийн талаар тайлбар мэдээлэл хийдэг. Яг л хотын Нийтийн тээврийн газар гэж том бүтэц устаад алга болсон мэт. Уг нь энэ газрын даргаар Д.Отгонбаатар ажиллаж байгаад албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээс ял авсан. Оронд нь Ч.Сайханбаяр даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч Б.Отгонсүх ажил үүргийг нь булаагаад авчихсан мэт харагддаг.  Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч үнэндээ аль эртнээс л хотын зам тээвэрт хутгалдах болсон. НТГ-ын даргаар Д.Отгонбаатар томилогдохыг тэрээр мэдчихсэн байсан гэхээр томилгоонд нь оролцсон байж таарах гээд байдаг. Тус газрын Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн даргаар ажилласан Ц.Мөнхбат нь Б.Отгонсүхтэй нэг нутгийн Өвөрхангайн хүн. НИТХ-ын төлөөлөгч “алтан нутаг”-тайгаа уулзаад “НТГ-ын даргаар Отгонбаатар очино, чи хамтарч ажиллана” гээд хэлтсийн даргаар тавиулжээ. НТГ-ын дарга Д.Отгонбаатар нь нийтийн тээвэрт хянагч ажиллуулах тендерийг сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд “Сити баз консалтинг” компанид өгсөн хэргээр буруудсан. Тэгвэл энэ компаний захирал Г.Зуундарь нь өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар 61-р гармын сонгуулийн штабд ажиллаж байсан. Харин штабын дарга нь өдгөөгийн нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх байв. Тэгэхээр “Сити бааз консалтинг” компанийн нийтийн тээвэрт хянагч ажиллуулах тендерт сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж 3,4 тэрбумын санхүүжилт авсан энэ хэрэгт төслийн удирдагч ямар нэгэн байдлаар оролцоогүй гэхэд итгэхэдд бэрх юм. Тухайн үед буюу 2017 онд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй компанийг өөр этгээдээр хянуулдаг систем руу шилжүүлэхээр болж НТГ-ын дарга Д.Отгонбаатард хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж гэрээ байгуулахыг даалгасан. Ингээд “Базу хангай”, “Хасбүргэдэй” , “Сити Баз консалтинг”-иас хамтран ажиллах хүсэлт ирсэнээс ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Отгонсүхийн штабд ажиллсан Г.Зуундарийн компанийг “сонгогджээ”.  Гэрээ байгуулагдсаныг сүүлд нь мэдсэн нягтлан бодогч нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах учиртайг Д.Отгонбаатар даргад хэлсэн ч “чи оролцоод яахав дээ” гэж амаа таглуулсан гэдэг. Тэрээр албан тушаалын хэрэгт холбогдсон нь Б.Отгонсүхэд “завшаан” шахуу болжээ. Өдгөө тэрээр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч хэмээн мандаж хэвлэлээр байнга гарч хотын даргаасаа ч дутахгүй олны танил болж явна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасанжав
3 жилийн өмнө
103.10.22.57
Танай 11327968 утас 30удаа залгалаа,авахгүй бна.Өөр утас байдаггүй болуу.94000606
Төстэй мэдээ