alim.mn | 2024.12.23
Төрийн өмчит ААН-үүдийн алдагдал 37 их наяд хүрчээ

Манай улсад төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 232, нийт 339 аж ахуй нэгж байна. 2019 оны байдлаар эдгээр компанийн нийт өр төлбөр 37 их наяд төгрөг, ашиг нь ердөө 1.5 их наяд төгрөг байна гэж Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Т.Хаш-Эрдэнэ мэдээлэв. Тэрээр 
 
-“Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” 440 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, бусад компаниуд алдагдалтай ажиллажээ. Төрийн өмчит компаниудын засаглал үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. 

Иймд зарим ТӨК-ийн хувийг олон нийтэд нээлттэйгээр, Хөрөнгийн биржээр арилжаалах замаар компаниудын засалал, ил тод байдал, ашигт ажиллагааг сайжруулах боломжтой. Хөрш хоёр орны жишээг товч дурдъя: Бидний сайн мэдэх дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ-ын CHALCO компанийн төрийн өмч 36 хувь бол олон нийт 64 хувийг олон улсын биржүүдээр дамжуулан  эзэмшдэг.

БНХАУ-ын хамгийн том авиа компани AIRCHINA: Төрийн өмч 51.7%, олон нийтийнх 48.3% бүртгэлтэй бирж Шанхай. BANK OF CHINA: Олон нийт 24.31 хувийг эзэмшдэг.  

ОХУ-ын Газпром (газрын тос, хий үйлдвэрлэдэг) компани: Олон нийт 50 хувийг эзэмшдэг. Компанийн хувьцааг худалдан авах эрхийг нийт иргэдэд олгоход 747 мянган иргэн эрхээ хэрэгжүүлсэн байна.

“Аэрофлот” ОХУ-ын хамгийн том авиа компани бөгөөд 57 хувь нь төрийн өмч, олон нийтэд үлдсэн хувийг эзэмшдэг гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ