Францыг 160 саяар эмчилж, хүнд өвчтөнг 12 сая, хүндэвтэр бол 9 сая 800 мянга зарцуулдаг гэсэн яасан бэ?
Ковид 19 анх 2020 оны гуравдугаар сард Франц мэргэжилтнээс илэрч, улсаараа түгшсэн. "Бадрах энержи" компаний мэргэжилтэнг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гардан эмчилж байгаа хэмээн Ардын баатар болж байлаа. Тэрчлэн Эрүүл мэндийн сайд нь Ковид 19-өөр халдварласан Францын иргэнийг 160 сая төгрөгөөр эмчилсэн гэж хэлсэн. Гадаадаас ирэх иргэд хурааж цуглуулсан бүхнээ улсад тушааж, 21 хоногийн тусгаарлалт хоригдсон. Энэ хугацаанд сөрөг гарсан аавтайгаа, охинтойгоо уулзаж чадалгүй тусгаарлалтад нас барж байлаа. 22-ын товчооны хажууд үхэж, коронавиурсыг цар тахал, мөн "хадны мангаа" гэж ойлгуулсан. Тэр байтугай ердөө 2020 оны 11 дүгээр сарын үед ЭМЯ-наас ковид халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх өртгийн задаргааг ингэж мэдээлж, тооцож авдаг байсан билээ. Тухайлбал, Хөнгөн өвчтөнд дунджаар 6 сая 900 мянга, хүндэвтэр өвчтөнд дунджаар 9 сая 800 мянга, хүнд өвчтөнд дунджаар 12 сая 500 мянга зарцуулна, зарцуулж байгаа гэдэг. Ингээд 2021 оны 1 сарын 28-нд энэхүү зардлыг өөрчилж Эрүүл мэндийн үндэсний даатгалынхан хуралдаж нэг өвчтөнд дунджаар 4 сая 300 мянга зарцуулна гэж тусгаж өгсөн байдаг!
Одоо коронавирусын халдвар авсан иргэд 4 сая 300 мянган төгрөгний эмчилгээ, хангамж авч чадаж байна уу? Үгүйдээ 300 мянга ч хүрэхгүй байгаа нь нууц биш болжээ. Одоо эмнэлэгт хэвтэх ор байтугай шал ч олдохгүй шүү гэж ил цагаан зарладаг боллоо.
Ковидын эсрэг засаг төрөөс зарцуулсан 20 их наяд төгрөг хаачсан бэ?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ