УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатар “гурван давхар дээл”-эндээ түүртсэн үү, намын ч, төрийн ч ажлаа сайн залгуулж чадахгүй байна гэж шүүмжлүүлэх болжээ. Юутай ч СБД-ээс МАН-ын Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Д.Цогцолмаа, Д.Цогтбаатар гээд УИХ-д дөрвүүлээ сонгогдсон, дээр нь УИХ-д 65 суудалтай эрх баригч хүчин. Гэтэл улстөрийн хувьд энэ сайн цаг үед Д.Цогтбаатарын урагшгүйн гайгаар СБД-ийн МАН байраа алдаж, орох оронгүй болжээ.
Хуучин МАН-ын Ахмадын холбооны дарга байсан Дорждэрэм гэдэг хүн өөрийнхөө компаниар СБД-ийн барилгыг бариулжээ. Гэтэл СБД-ийн нам байраа бариулсны хөлсөө өгөхгүй болохоор нь шүүхдээд шүүхийн шийдвэрээр өөрийн нэр дээр болгоод авчээ. Анх Д.Цогтбаатар СБД-ийн МАН-ын хорооны дарга болохдоо байраа авч үлдэнэ гэж амласан. Гэвч амлалтаа биелсэнгүй, байраа алджээ. Уг барилгын хөрөнгө оруулалт нь Сүхбаатар дүүргийн МАН-ын гишүүдийн хандиваар боссон аж. Гэвч Д.Цогтбаатар даргын үед энэ байраа алджээ.
Мөн Сүхбаатар дүүргийн МАН дотроо гурав хуваагдаж, хоорондоо өстөн шиг загнах болжээ. Сүхбаатар дүүргийн МАН-ыг Сү.Батболд нууц ноёнтой Д.Цогтбаатар, Мөнгөншагай тэргүүтэй хүмүүсийн бүлэг, мөн экс дарга Төмөрбаатарын бүлэг. гуравдугаарт Баярмагнай, Баярхүү тэргүүтэй нэг бүлэглэл байдаг.Аан за
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Баярмагнай, Хотын орлогч дарга асан Баярхүү нарын амбицтай залуус сонгуульд нэр дэвшихээр горилоод “Хэсгийн ахлагчдын холбоо” ТББ байгуулаад, тэрүүгээрээ хэдэн хүүхнүүдийгг турхирч, Д.Цогтбаатар даргынхаа амар заяаг үзүүлэхээ больжээ. Баярхүү, Баярмагнай тэргүүтэй аль ч даргын үед залуус сонгууль дөхөхөөр л ингээд идэвхжээд гараад ирдэг аж.
Д.Цогтбаатар намын дарга нэртэй ч нууц ноёнтон нь Сү.Батболд гэлцдэг. Оймсондоо мөнгө нуудаг Н.Баярсайхан гэхэд Д.Цогтбаатарын “талын” хүн гэнэ.