alim.mn | 2024.12.22
Коронавирустэй эхээс коронавирустай нярай төрснийг албан ёсоор зарлажээ

Хятадад коронавирус эхээс урагт халдсан  тохиолдлыг албан ёсоор зарлажээ. Өвчний голомт болох Ухань хотын эмнэлэгт өнгөрсөн сарын 2-нд коронавирусын халдвартай эх төрсөн. Дөнгөж төрсөн нярайг шууд шинжилгээнд хамруулж болохгүй тул 30 хоног хүлээжээ. Ингээд шинжилгээ авахад нярай нь эхээсээ аюулт өвчний халдвар авч төрсөн нь батлагдсан байна.  Мөн халдварын улмаас нярайн элэг уушиг гэмтсэн болох нь тогтоогджээ. Гэсэн ч биеийн байдал нь ерөнхийдөө тогтвортой гэж эмчлэгч эмч нар мэдэгдсэн. Үүнээс гадна бас нэгэн давхар биетэй эхээс 1-р сарын 13-д шинжилгээ авахад эрүүл байжээ. Гэсэн ч 22-нд давтан шинжилгээнд оруулахад эерэг гарсан байна. Давтан шинжилгээнээс хойш долоо хоногийн дараа эх төрсөн агаад одоогоор нярайг шинжилгээнд оруулалгүй 30 хоног хүлээх шаардлагатай гэнэ.

 

https://ria.ru/20200205/1564279628.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.229.123.30
Мэдээгээ зөв бичээчээ.30хоног биш 30 цаг биздээ.
Зочин
4 жилийн өмнө
192.82.69.213
Өө нярайнууд нь хэцүү еэ
Төстэй мэдээ