alim.mn | 2024.12.22
Хувийн автомашинтай иргэдийг өрхийн эмнэлгүүд өдрийн 50,000 төгрөгийн ажилд урьж байна

Коронавируст халдварын тандалтыг эрчимжүүлэх, тархалтыг бууруулах, өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх зорилгоор хувийн автомашинтай жолоочийг ажилд урьж байгаа тухай НОК-оос мэдээлсэн байна.

Энэ хүрээнд хувьдаа автомашинтай иргэд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж, өрх болон тосгодын эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллах аж.

Хийх ажлын хувьд: Гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэг ажилд эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх, шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэх юм байна.

Ажиллах ердийн нөхцөл:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт, ӨЭМТ-ийн ачааллаас хамаарч ажиллах газрын хуваарийг Нийслэлийн Онцгой комиссоос 7 хоног бүр хийнэ.
  • Долоо хоногт 6 өдөр ажиллана, ажлын цаг 09:00 цагаас эхэлж ӨЭМТ-ийн тухайн өдрийн ажил дуусах хүртэл ажиллана.
  • Урамшууллыг 1 өдрийн 50,000 төгрөг байхаар тооцож, 14 хоног тутам олгоно /Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийг суутгана/.
  • Шатахууны зардалд 1 өдрийн 20,000 төгрөг олгоно.
  • Нэмэлт шатахуун, хоол, хамгаалах хувцас хэрэгслийг тухайн ӨЭМТ хариуцна.

Сонирхсон иргэд доорх холбоосоор бүртгүүлэх боломжтой юм байна.

Ажилд бүртгүүлэх линк https://forms.gle/4rqrmh4dWKDuuv7G8


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.74
bugulsun xeze xariuga ugdug be
Төстэй мэдээ