alim.mn | 2024.12.23
АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
БНХАУ-аас 2021.09.27-оос 10 дугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131, ОХУ-аас 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тонн шатахуун орж ирсэн.
Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж 10 сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод ирээд байна.
Харин БНХАУ-аас энэ сард 12700 тонн шатахуун оруулж ирэхээс эхний 50 вагон 4-ны өдөр орж ирсэн ба дараагийн 100 вагон буюу 5000 тонныг Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачиж, АИ-92 автобензинийг буулгахаар ажиллаж байна.
Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, өдөрт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.
Мөн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн.
БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна.
 
УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ