ЦОГТ ТАЙЖИЙН ЦАГААН БАЙШИНГ АВРАХ ҮЙЛСЭД НЭГДЭЭРЭЙ
Цогт хунтайжийн мэндэлсний 440 жил, Цогтын цагаан байшин хэмээх “Сэтгэшгүй чандмань” тэргүүт зургаан сүм бүхий Монгол хотхоноо байгуулж эхэлсний 420 жил, Цогт тайжийн алдарт Дуутын хадны шүлгээ зохиосны 400 жилийн ой болж байгаа. Энэ 2021 оны эхэн 1-р сарын 13 өдөр “Цогт тайжийн өргөө орд” сангаа байгуулж, тамга тэмдгээ авсан байна. Энэ өдөр бол Монгол улсын шинэ ардчилсан ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР. Монгол хүний, тэр тусмаа алтан ургийн язгууртан дээдсийн зуун дамжсан халуун мөр болох түүхэн дурсгалыг авран хамгаалах үйлсийг эхлүүлэх, тэр сайхан газар орныг хүн ардынхаа сонорт хүргэж мэдээсэй , үзээсэй гэх сэтгэлийг төрүүлэх гэж хичээн Цогт тайжийн өргөөг хамгаалах сан байгуулжээ. “Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч нэвтэлнэ” гэдэг. Монголчууд зөвхөн “Цогт тайж” гэдэг 1945 оны уран сайхны киноны хэмжээнд түүхийг нь мэдэх, дүрийг нь Ардын жүжигчин Цагааны Цэвэгмид гуайгаар төсөөлж дадсан энэ Цогт хунтайж гэдэг Монгол язгууртны хувь хүн талаас нь ураг удам талаас нь түүх сурвалж, ном зохиолд хэрхэн тэмдэглэж ирснийг үзүүлэх уншуулах зорилгоор ном бүтээжээ. Уг номыг эмхэтгэн сударлагч Д.Цэрэнадмид зохиогчийн эрхэнд нэн хүндэтгэлтэй хандаж, номд орсон бүтээлээс нь иш татах, хэвлэхдээ мэргэдээс бүгдээс нь зөвшөөрөл авсан аж. Номын борлуулалтаас олох мөнгөн орлого бүгд Цагаан байшин, Гэрэлт хөшөөг хамгаалахад зориулагдана.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.9.40.246
Т а бүхэнд баярлалаа Амжилт хүсье
Төстэй мэдээ