Монголдоо хамгийн өндөр үнэтэй, тансаг худалдан авалт хийдэг “Эрдэнэт” үйлдвэр 259 сая төгрөгийн өртөгтэй цахим хурлын тоног төхөөрөмжийн тендер зарлаад байна. “Эрдэнэт үйлдвэр”-тэй эн тэнцүү цахим хурлын тендер БТСУХ зарлажээ. Харин БТСУХ “Эрдэнэт” шиг саалийн үнээ биш. Гэхдээ тус хороо нь үе үе санхүү, худалдан авалтаараа гэнэт цочирдуулдаг. БТСУХ цхим хурлын тоног төхөөрөмж нийлүүлэх хоёр тусдаа тендер зарлажээ. 02 дугаартай 209,3 сая төгрөгийн өртөгтэй гэрээг “Саммит компьютер технологи”-той, 03 дугаартай 238 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг нь “Бодь электроникс” компанитай тус тус байгуулсан байна. Гэрээ ёсоор өдгөө хороо нь дээрхи хоёр компаниас бараагаа авчихсан болж таарч байна. Үүнээс үзэхэд хороо хоёрын хоёр цахим хурлын тоног төхөөрөмж худалдан авсан эсхүл бараг хагас тэрбум төгрөгийн үнээр нэг томыг худалдан авсан мэт. Нэг байгууллагад хоёрын хоёр төхөөрөмж ямар хэрэгтэй юм бол…Юутай ч Монголын сайн сагсчин Ц.Шаравжамц улс төрд ороод, “улаан нам”-ыг дагаад их удсан. Миеэгомбын Энхболдтой ойр гэдэг. УИХ-ын дарга асан М.Энхболдын дагасан Нийслэлийн удирдлагууд, агентлагийн дарга нар ээлж дараалан ажлаа өглөө. Харин сагсчин Шаравцамц БТСУХ-ны удирдлагын суудалд бат суусан хүн.