alim.mn | 2024.12.22
"Оргио" үйлдвэрийн байранд гал гарч, 12000 дэгдээхэй тахиа шатжээ

 Налайх дүүрэгт байрлах “Оргио” компанийн тахианы байранд гал гарч, олон тооны дэгдээхэй шатсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, “Оргио” компанийн үйлдвэрийн хашааны өндөг дарах байрны галлагааны өрөөнд гал гарч, дотор нь байсан 12 мянга гаруй тахиа, дэгдээхэй шатаж үхсэн байна.

Хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид ажиллаж эхэлжээ. Корона вирусээс шалтгаалж, урд хөршөөс гахай, тахианы мах импортлохыг хориглосон. Энэ үед үндэсний томоохон үйлдвэр "Оргио" компанид гал гарч, 12000 тахиа дэгдээхэйүхсэн нь харамсалтай. 

олон улсын стандартын шаардлагыг хангасан монгол технологиор боловсруулсан тахианы мах, махан бүтээгдэхүүнийг үлйдвэрлэдэг "Оргио" үйлдвэр “Ажигана” ХХК-ийн харъяа. Анх 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдаж, 2013 оны 04 дүгээр сараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг болох Энгэр Шанд гэдэг газарт махны чиглэлийн шувууны, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий Махны чиглэлийн “Оргио” тахианы аж ахуйн цогцолборыг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. “Ажигана” ХХК нь нийт 270 гаруй ажилтантай бөгөөд зөвхөн Налайх дүүргээс гэхэд 120 ажилтныг Махны чиглэлийн тахианы аж ахуйн “Оргио” цогцолбор болон бусад салбартаа ажлын байраар хангаж байна.

 Махны чиглэлийн “Оргио” тахианы аж ахуйн цогцолбор нь босоо үйлдвэрлэлийн зарчмаар байгуулагдсан иж бүрэн аж ахуйн цогцолбор бөгөөд эх сүргийн, инкубаторын, дэгдээхий бойжуулах, тэжээлийн, төхөөрөх цех ба уураг тэжээлийн цех гэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдсэн, дэд бүтцийн асуудлуудыг бүрэн шийдсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, эрчимжсэн шувууны аж ахуйн цогцолбор юм. Мөн “Оргио” брэндийн 50 гаруй нэр төрлийн тахианы махан хиам, зайдас, элэгний нухаш, бууз банш гэх зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг Монголдоо өсгөсөн тахианы мах, махан бүтээгдэхүүнээр хангаж байна. Ажигана ХХК-ийг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул удирддаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн Баттулга
1 жилийн өмнө
122.201.22.237
Та зөвхөн тахианы өсөлт, бойжилт, нийтийн, хэрэгцээны тухай өгүүллээ.Бусад гол үүргийг амжуулж байгаа ажилчидын талаар тодуулъя. Ж: нийт ажиллагчдын ажлын нөхцөл, ахуй амьдралд нөлөөлөх,хөнгөллын байдал г.м.
Төстэй мэдээ