Мисс Б.Бадамцэцэг Хэнтий аймагт 210 хүүхдэд үзлэг хийжээ
Мисс Б.Бадамцэцэг шүдний эмч. Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө хувийнхаа эмнэлэгт хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилдэг. Тэгэхэд нэг өдөр 40 орчим хүүхэд үзэж эмчилдэг тооцоо бий. Саяхан мисс Б.Бадамцэцэг багийнхантайгаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаад иржээ. Тус сумын 4-16 насны нийт 210 хүүхдэд үзлэг хийжээ. Үүгээр зогсохгүй эцэг эхчүүдэд нь амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийсэн байна. Энэ үеэр хүүхдийн шүдний өвчлөл хөдөө орон нутагт өндөр байгаа нь ажиглагдсан гэж мисс Б.Бадамцээцг ярьжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ