alim.mn | 2024.12.23
Б.Лхагвасүрэн: Ажлын байрыг дэмжих зорилгоор нэг их наяд 886 тэрбум төгрөгийг 24731 зээлдэгчид олгосон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: -Монголбанкнаас өгч байгаа мэдээллийг харахаар ам.доллар сүүлийн нэг жилийн хугацаанд тогтвортой байсан харагдаж байна. Гэтэл импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна вэ. Барилгын материалын үнэ л гэхэд хамгийн багадаа 40 хувиар өссөн байна. Нууц биш бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд ам.долларын ханшийг барих зорилгоор Монголбанкнаас хэдэн сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн бэ.

Хоёрдугаарт, 10 их наядын хөтөлбөрийн үр дүн ямар байв. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэдэн ажлын байр шинээр бий болов, хэдийг хадгалав. Ажилгүйдлийн түвшин жилийн дотор хоёр хувиар нэмэгдсэн байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: -Тээврийн сааталттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Ам.долларын ханш сүүлийн жил гаруй хугацаанд тогтвортой байгаа. Энэ нь хангалттай хэмжээний нөөц хуримтлуулж чадсантай холбоотой. Мөн цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн идэвх сул байгаатай холбоотой. Ажлын байрыг дэмжих зорилгоор нэг их наяд 886 тэрбум төгрөгийг 24731 зээлдэгчид олгосон. Үүний 19200 нь иргэн, 5451 аж ахуйн нэгж. Ирэх онд ажлын байрыг дэмжих зорилгоор нэг их наяд төгрөгийн зээл гаргана.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ