Б.Пүрэвдорж: Шударгаар шимтгэлээ төлөөд шударга бус тэтгэвэр тогтоолгодгийг залруулах ёстой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийг төслийг өчигдөр /2021.10.13/ өргөн барьсан.
Тэрээр өмнө нь, өндөр настны тэтгэвэр бодохдоо цалингийн долоон жилийн дунджаар тооцож байгааг багасгаж таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан. Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд шударга бус тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл өргөн барьжээ. Мөн 2018 оноос эхлэн долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох ёстой гэж үзсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
202.9.40.78
Tasraltgui 32 jil ajillaad l 4 huuhedtei 50 tai tetgevert garhad 45% ba huvi tentsuulsen hamgiin bagaar bodoj egdeg.Arai ch 30 aas deesh tasraltgui ajillasan 45 % boduulsan huniig 75% ba buren tetgever luu shiljuulj zeruug tuhain saraas nemeh heregrei.Denduu ih hohirch bga shuu
Төстэй мэдээ