alim.mn | 2024.12.22
М.Оюунчимэг: Иргэдийн орлого 20 хувиар буурсан. Цалингаа аваад 2-3 хоноод л дуусаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэж Ерөнхий сайд хэллээ. Цар тахлын улмаас иргэдийн амьдралын тэгш бус байдал нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Иргэдийн орлого 20 хувиар буурсан байна. Өмнө цалингаа аваад 14 хонодог байсан бол одоо 2-3 хоноод дуусаж байна. 2022 оны төсөвт ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барих вэ” гэж асуулаа.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Статистикийн ерөнхий газрын статистикаас харахад, 2019 онд өрхийн орлого 1.343.000 төгрөг байсан. Энэ жилийн II улирлын байдлаар 1.543.000 төгрөг байна. Өрхийн орлого буураагүй” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ