Засгийн газар шинээр "Цахим" яамтай болж, сайдаар нь Б.Болор-Эрдэнийг томилно
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ шинээр хоёр яам нэмж, 15 яамтайгаар үйл ажиллагаа явуулахаар болжээ. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засгийн хөгжлийн яам болгох бол мөн Цахим яамтай болохоор болжээ. Тэгвэл Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг цахим яам болгож, сайдаар нь Б.Болор-Эрдэнийг томилохоор "тохироо" хийжээ.
Хоёр яамыг шинээр нэмж байгуулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар удахгүй оруулж ирэхээр болжээ. Дашрамд дуулгахад, Ковидын тухай хууль дүрмийг зөрчиж, Дижитал Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон мянган хүнийг нэг дор цуглуулж, халдвар тараах нөхцлийг бүрдүүлсэн гэх шалтгаанаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд анхааруулга сануулга өгсөн байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ