alim.mn | 2026.04.09
МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёр Ардын жүжигчин цолны төлөө өрсөлдөж байна

Ариунаа, Сараа хоёрыг тайзнаас буу, залуучуудад зайгаа тавьж өг гэх нь бий. Урлагт арын хаалга байдаггүй. Тиймээс л 30-40 жил тайзан дээр бат зогсож, олон зуун хит дууг төрүүлсээр яваа билээ. Зарим дуучин бие даасан тоглолт хийхдээ, зөндөө дуучин урина, хүний өөрийн, хуучин нойтон, ардын гадаадын хамаагүй баахан олны чихэнд хоногшсон дуу хамж шимээд дуулчихдаг. Харин Сараа, Ариунаа, АЖ С.Жавхлан тэргүүтэй цөөн дуучид бие даасан тоглолтдоо аль дуугаа дуулах вэ гэж цахим санал асуулга явуулж, тэр дагуу сонсогч, фэнүүд нь саналаа өргөнөөр өгч байдаг. МУГТ Т.Ариунаа өнгөрсөн намар Төв цэнгэлдэхэд, саяхан М аренад тоглолтоо хийлээ.

МУГЖ Б.Сарантуяа ирэх 06 сарын 06-нд Төв цэнгэлдэхэд хийх тоглолтдоо бэлдэж, урлагт зүтгэсэн 40 жил тоглолтдоо дуулах 40 дуугаа санал асуулгаар оруулахаар ажиллаж байна.

  Ариунаа, Сараа хоёр 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабандиас МУГЖ цол хэдхэн хоногийн зайтай авсан. Анх Т.Ариунаа МУГЖ болоход “Үүнийг сонссон Сараа аягатай цайгаа алдаж асгав” гэсэн шар мэдээ түгэж байлаа. 1990-ээд оноос тайзнаас буугаагүй, урлагт ч, хэвлэлд ч, ард түмэнд ч нөлөөтэй хоёр хатагтай рок попын өнгийг тодорхойлж явна. Цаашид ч Сараа, Ариунаагийн үе хэмээн яригдаж үлдэнэ байх. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоор энэ хоёр Ардын жүжигчин авахаар өрсөлдөж, тодорхойлолтоо Ерөнхийлөгчийн Тамгын газар явуулсан гэх юм билээ. Хэрхэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэх биз ээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Camila Sophia
14 цагийн өмнө
143.105.174.227
I can't express my gratitude enough to Dr Zuma for making me a living testimony. i have battled with HERPES SIMPLEX VIRUS 2 for about 6years now, and i have done all i can to make sure i am cured but nothing worked out, but miraculously my friend invited me to see a video on his Blog and as i visited i decided to see few of the comment below, and i found some people talking about Dr Zuma, and i decided to contact this great herbal healer to also help me, so i wrote to him, and he replied me back and assure me that i will get a cure for my HERPES SIMPLEX VIRUS 2. After preparing my medicine he sent it to me and when I started using it for 3weeks i was completely cured, I am a living testimony and assure anyone with the same illness that you can also be cured if you also contact this great man on his Email. spiritualherbalisthealing@gmail.com
Төстэй мэдээ