alim.mn | 2026.04.09
Хандаа нь Шадар сайдаас салахгүй, дагуул ганц гишүүн нь сайдын суудлаас салахгүй яваа

ХҮН нам сонгогчдод гуравдагч хүчинд үл итгэх хүсэл төрүүлж, муухай жишиг үлдээж буй. Зарим ХҮН намын МАН-ын “НҮХ нам” гэх болсон билээ. ХҮН нам 2024 оны сонгуулиас хойш гурван ч Засгийн газартай, гурван ч Ерөнхий сайдтай хамтарч ажиллаж, дарга Хандаа нь Шадар сайдаас салахгүй, дагуул ганц гишүүн нь сайдын суудлаас буухгүй яваа. Боловсролын яаманд УИХ дотроо боловсролтойд орох П.Наранбаяр ирлээ. Өөрөөсөө ч болсон уу, ХҮН намаасаа ч болсон уу, нар өөд харахгүй байсаар буулаа. Шинэ оны үеэр Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаярыг зодож нүдийг нь хөхрүүлсэн. Наранбаярыг “нам цохисон” Б.Найдалаа сайд болжээ. Нам дотроо булаацалдах бялуу, зодолдож нүдэлдэх шалтгаан байдаг юм байлгүй. Харин олноо “Хар Хандаа” гэж өргөмжлөгдөөд буй намын дарга нь “Манай намынхан хоорондоо зодолдох байтугай эхнэртээ зодуулах хүмүүс” гэж хаацайлаад өнгөрсөн. Эрх баригч намын салахгүй дагаж, долоож, гувшаа хурга шиг амьдарч яваа ХҮН намын “Өлөнгийнхөн, өлөнгийн цехийнхэн” гэж ил далд шоглох болжээ. Учир нь ХҮН намаас томилогдсон сайд ирэнгүүтээ албан тушаалын халаа сэлгээ хийж, харуул манаачийг ч сольж намынхаа хүнийг ажилд оруулдаг гэлцэх юм даа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ