БОАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл 2000 оноос хойш төрийн том албан тушаал, УИХ-ын гишүүн, салбарын сайд, Төрийн нарийн бичгийн даргын суудлаас бараг буугаагүй. Одоо БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БОАЖЯ-ны төсвийг гардан захиран зарцуулж ихээхэн яваа ихээхэн эрх мэдэлтэй. Тиймдээ ч ганцаараа албан томилолтоор явахаа 12 сая төгрөг зарцуулан ямбалжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэ жил нас сүүдэр 62 хүрсэн. Монголын улс төрд ихээхэн удсан энэ эрхэм 2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж, 2004-2008 онд УИХ-ын гишүүн гэхчлэн сайд, зөөлөн суудлаас бараг буугаагүй хүн. Давхар дээлтэй байж, 2006-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байв. 2012-2016 онд МАН ялагдаж, гишүүд нь дарга цэрэггүй гудамжинд лааз өшиглөж явахад Ц.Цэнгэл тэр үед буюу 2015 оны 5 сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг гэнэтхэн томилогдож, ямар хол бэлчээртэй эр болохоо харуулсан. Тиймдээ ч ид насны залуус “Энэ Ц.Цэнгэл Ардын намд ямар гавьяа байгуулсандаа байнга албан тушаалд хүрдэг, тэтгэвэртээ яагаад гардаггүй юм бэ” гэж атаархаж байв. 2016 онд Ардын нам ялахад мөн л БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн даргын суудлаа хадгалан үлдэж чадсан. БОАЖЯ-ны төсвийг сүүлийн хэдэн жил захиран зарцуулсан ихээхэн эрх мэдэлтэй нэгэн. Одоо БОАЖЯ-наас шууд Болгарын Элчин сайд болохоор зүтгэж байгаа.
Төрийн өндөр албанаас буудаггүй, өндөр дээд заяатай Ц.Цэнгэлийн төрийн нарийн бичгийн дарга байх үеийн нэг албан томилолтын зардлыг сонирхуулъя. Ц.Цэнгэл дарга Бахрейны вант улсын Манама хотод болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хуралд оролцжээ. Ингэхдээ онгоцны зардалд 7 сая гаруй төгрөг гаргуулж, буудлын хөлсөнд 4 сая гаруй төгрөг гаргуулж, зам хоног гэж сая 500 мянган төгрөг бодуулж авчээ. Бахрейн Вант улс нисэх гэж Берлинээс Станбул нисэж, Станбулаас мөн л нисээд, Бахрей вант улсад хүрч, Бахрейгээс бизнес ангиллаар Хонконг нисэн, Хонконгоос бизнес ангиллаар нисэж, нисэн бууж, нисэн бууж явсаар Монголдоо иржээ. 11 сая төгрөгийн зардал гарган ниссэн нь багадсан бололтой, нэмээд ТУСГАЙ ТАНХИМД залрах 100 мянган төгрөг гэж нэмж бодуулж авсан байх. Төсвийн мөнгө уйлдаггүй болохоор Ц.Цэнгэл дарга өөрийнхөө ямбанд таацуулж, 100 мянган төгрөг ч төсвөөс нэрэлхэлгүй гаргуулж авдаг бололтой. Ийм л эрхэм Болгарт Элчин сайдаар суухаад хөөцөлдаж, англи хэлний мэдлэгээ харуулах гэсэн биш "цэнгэлиш" хэл гэсэн "онигоо"-нд нэмээд орчихсон явна.