alim.mn | 2024.12.23
Дарханд хүүхдийн төмөр замыг 4 тэрбум төгрөгөөр барьжээ
60 ЖИЛИЙН ОЙН ЭНЭ ӨДӨР ХҮҮХДҮҮДИЙН ТӨМӨР ЗАМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд Монголдоо анх удаа Дархан-Уул аймагт Хүүхдийн төмөр зам байгуулахаар болж бүтээн байгуулалтын ажил Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн юм.
Дархан хотын хүүхэд багачуудын ойн өдрөөрөө 34 хүний суудалтай 10 морины хүчин чадалтай ОХУ-ын Камбарскийн заводод бүтээгдсэн галт тэрэгт сууж Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгээр нийт 2,3 км урттай төмөр замаар аяллаа.
Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээжээ.
“Хүүхдийн төмөр зам” сургалтын төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгожээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ