"Эрэл" группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат яллагдагчаар татагджээ. УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан Б.Эрдэнэбат Хаан, Хас болон Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэж төлөхгүй удснаас өр болон хувирч, санхүүгийн гүн хямралд оржээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар Хаан банкинд 32 тэрбум 146 сая төгрөгийн, Хас банкинд 21 тэрбум 982 сая төгрөгийн, Хөгжлийн банкинд 132 тэрбум 857 сая төгрөгийн өртэй аж.
Б.Эрдэнэбатын өр ингээд зогсохгүй, бусад аж ахуйн нэгж, компаниудад багагүй өртэй. Тухайлбал, "Цагаан цамхаг" ХХК -д 222 сая 226 мянган төгрөг, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д эрчим хүчний төлбөрт 74 сая төгрөг, "ДЦС 3" ТӨХК-д дулааны төлбөр 3 тэрбум 178 сая төгрөг, "Синчи ойл" ХХК-д 53 сая төгрөг, "Макс констракшн" ХХК-д барааны төлбөр 80 сая 826 мянган төгрөг, иргэн Д.Батбаярт 14 сая 786 мянган төгрөг, "Сан кредит" ББСБ-д 4 тэрбум 729 сая төгрөг, "Эм Ди Ди" ХХК-д 152 сая төгрөг, "УБЦТС" ХХК-д 43 сая 729 мянган төгрөг, иргэн Ш.Баярсайханд 20 тэрбум төгрөг, гадаадын иргэн Филипп Коренцвитэд 9 тэрбум 721 сая төгрөг гэх мэт өр хуримтлагджээ. Эдгээр хохирогчид хохирогчид мөнгөө хүлээж цөхөөд шүүхэд ханджээ.
Б.Эрдэнэбат болон түүний гэр бүлийнхний холбогдсон нийт өрийн хэмжээ нь даруй 222 тэрбум 327 сая төгрөгт хүрээд байгаа юм. Муухай дээр улцан гэж...Монголбанкнаас "Ариг" банкинд томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж яаралтай эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах, ТУЗ-ийг шинээр томилох, хуралдуулах шаардлага үүсэж байна. Иймээс 2 дугаар сарын 19-нд хуралдахаар товлогдоод байгаа Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэх юм байна.