Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан УИХ-ын гишүүн Т.Бадамжунайгийн туслахаар ажиллаж, цүнхийг нь барьж гүйдэг байсан цаг саяхан. Одоо Хотын даргын орлогч болж дэвшлээ. Уг гарлаа хөөвөл хөдөөнөөс угшилтай Ж.Батбаясгалан нийслэл хүү, Хотын орлогч дарга болонгуутаа ихэд ямбалж, энгийн иргэд байтугай Нийслэлийн оффисын ажилтнуудаас ч цэрвэх болжээ. Хотын даргын орлогч Ж.ЫБаибаясгалан зөвхөн ганцаараа бие засдаг 00 асуудлыг дотроосоо шүүмжилж эхэлжээ.
Ж.Батбаясгалан нэгдүгээр орлогч болонгуутаа зөвхөн өөртөө зориулж, ганцхан хүн биеэ засах зориулалттай 00-ыг тохижуулсан юм байх. Тэр 00 руу нь үйлчлэгч цэвэрлэх гэж орохоос өөр хүн орох эрхгүй гэнэ. Хотын даргын нэгдүгээр орлогч болонгуутаа Тамгын газрын ажилтнуудынхаа ордог байсан нэг давхрын 00-ийг шинээр засварлаж, үнэтэй суултуур тавьж, "пилта", хаалгыг нь солиод Ж.Батбаясгалан даргын 00 гэдэг бие засах газар болгочихсон байна. Бүр байнга хэрэглэх гар нүүрийн алчуур хүртэл зүүчихсэн байсан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан. Ажилтнууд нь доод давхартаа бие засах эрхгүй, дээд давхар руугаа гарч биеэ засдаг гэх. Хотын орлогч Ж.Батбаясгалан "Би үүрэг өгч засуулаагүй. Ажилчид тэр "нойл"-д гарч орж л байдаг. Би цаашлаад нийслэлийг олон "нойл"-той болоосой гэж боддог" гэж тайлбарласан ч нэгэнт нэг давхрын "нойл" Батбаясгалан даргын 00 гээд нэршчихжээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэж...