alim.mn | 2024.12.22
"Ковид-19” цар тахалд зориулж 204 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төрийн өмчийн 74, хувийн хэвшлийн 197, сувилал 44, эмийн сан 1708, өрх, сум, тосгоны 525 нийтдээ 2548 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэг их наяд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох ёстойгоос өнөөдрийн байдлаар 886.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар xml, Эрүүл мэндийн яам ehealth, Эрүүл мэндийн хөгжлийн төв h-info 3.0 гэсэн програм хангамж буюу өөр өөр программ ашигладгаас системийн алдаа үүсэх хүндрэл арилахгүй байгаа учир алдааг засахын тулд улсын эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй программ хангамжуудыг нэн даруй нэгдсэн мэдээлэл солилцооны платформд шилжүүлэхийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрүүл мэндийн сайдад танилцуулж, анхаарч ажиллахыг ажлын хэсгээс үүрэг болгожээ.

“Ковид-19” цар тахлын улмаас эрүүл мэндийн байгууллагуудад 204 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд үүнээс хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд 166.9 тэрбум, гэрээр эмчлэх тусламж, үйлчилгээнд 11.9 тэрбум, дархлаажуулалтад 21.1 тэрбум, сорьцод PCR шинжилгээ хийхэд 349.6 сая, тандалтын PCR шинжилгээний сорьц цуглуулахад 4.3 тэрбум, нийт 204.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ