10 саяас дээш төлбөр авчхаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "10 САЯАС ДЭЭШ ТӨЛБӨР АВЧИХААД ТӨРӨӨС ХУВЬСАХ ЗАРДАЛ АВНА ГЭЖ ГОНШИГНОХ СУРГУУЛЬ БАЙХГҮЙ БОЛОВ УУ.
Бид боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа. Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой. Хувьсах зардлын энэ мөнгийг багш нарын цалин урамшуулал, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд зарцуулдаг болгохыг зорьж байна.
Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 сая төгрөгөөр дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр авчхаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна.
Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн" гэлээ.
Мөн "Багш нарын цалин 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэнэ…
Багш нарын суурь цалинг дунд болон урт хугацаанд нэмэгдүүлэх асуудлыг өндөр түвшинд ярьж байж боловсролын чанарыг асуудлыг шаардана. Тиймээс ирэх оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачилалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан.
Багшийн суурь цалин өндөр болж байж, түүнээс бодогддог нэмэгдлүүд нь өндөр болох юм. Бид дунд болон урт хугацаанд энэ зорилгыг тавьж байна.
Багш нар орлого, үр дүн, ур чадварын зэрэг урамшлуулал авдаг. Эдгээр урамшлууллыг олгодог тогтолцоо нь шударга бус. Тиймээс орлого, үр дүнгийн урамшлууллыг суурь цалинтай нь уялдуулснаар багш нарын цалин хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж тайлбарлав.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ