alim.mn | 2024.12.22
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ АЛТАН ЭМЭЭЛТЭЙ

Х.БАДАМСҮРЭН 2019 ОНЫ ЛЕКСУС 570 МАШИН АВЧЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Монголын ганц саалийн үнээ гэдэг ч үндсэндээ төрийн өндөр албан тушаалтнуудын угж болсоор удаж байгаа. Тэр байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсон хүн УИХ-ын 76 гишүүнээс илүү нэр хүндтэй. Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар олон нийтэд нэр хүнд гээд гайхуулах зүйлгүй ч насаараа нам, төрийн албан хашиж яваа Х.Бадамсүрэн удирдаж байгаа. Нас нь 60 хол давсан Х.Бадамүрэн захирал хорьтой залуу шиг хоббитой. Хурдан морь сонирхдог Х.Бадамсүрэн захиралд 300 саяар үнэлэгдэх алтан эмээл бий. Тэрчлэн сүүлийн үеийн машин унах сонирхолтой бололтой. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн захирал 2017 онд цоо шинэ 570 аваад бөөн хэл ам болж байв. Үүнээс хойш жил удалгүй 2019 оны 7-р сард “Эрдэнэт үйлдвэр” төлөөлөгчийн газрын нэр дээрээ 353 сая 500 мянган төгрөгийн үнэтэй 2019 оны Лексус 570 худалдан авчээ. 9696 УНӨ  дугаартай шинэ 570-ийг Х.Бадамсүрэн захирал хөлөглөж байгаа гэнэ. Хэдийгээр олон мянган ажилтантай, ашигтай ажилладаг томоохон компани ч захирал нь сүүлийн үеийн цоо шинэ жийп машин заавал унах ёстой юу???


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ