alim.mn | 2024.12.22
Г.Занданшатар: Тэтгэвэр тэтгэмжээ нэмэхгүй бол ард түмний аж амьдрал хүндээр тусах нь

УИХ-ын чуулганаар Мөнгөний бодлого хэлэлцэж байгаа билээ.

Баасан гаригт /2021.10.22/ болсон хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмний амьдралд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Инфляц онилсон мөнгөний бодлого төлөвлөж ирлээ. Барилгын материалаас эхлээд бүх бүтээгдэхүүнд импортоор авдаг алдаатай бодлогын үр дүнд валютын ханш сүүлийн 30 жилд хэд дахин өссөнийг та бүхэн хар. Үйлдвэрлэгч улсын үндэсний мөнгөн тэмдэг л тогтвортой үнэ цэнэтэй байна. Гэтэл өнөөдөр энэ оруулж ирж байгаа мөнгөний бодлогоо хар. Энэ бол Монголбанкны мөнгөний бодлогоос илүүтэй нийлүүлэлтийн шинж чанартай, тээвэр ложистикийн шинж чанартай байна. Инфляц оны эцэст 2 оронтой тоонд хүрэх нь байна. Таксины үнэ 1500, махны үнэ өвөл идэх бэлдэх үеэр буурдаг ч энэ жил дорвитой буурахгүй байна. Он гараад цахилгаан дулааны хөнгөлөлт байхгүй болно. Алт зэсийн үнэ өндөр байж улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх боловч ард түмний аж амьдрал хэцүү хэвээр байна. Тиймээс төсвийн бодлого мөнгөний бодлого уялдаж, тансаг хэрэглээнд татвар тогтоож байгаад тэтгэвэр тэтгэмжээ нэмэхгүй бол ард түмний аж амьдралд хүндээр тусах гээд байна” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ