alim.mn | 2024.12.23
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 35 гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж байна. Энэ тоо бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд маш том АНХААРУУЛГА өгч байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан хөрөнгө оруулалтыг татах, мөн хандлагаа өөрчлөх цаг болжээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт, бизнесийн орчин, олон улсын жишиг зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байгаад дүгнэлт хийж, эрх зүйн шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Мөн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудад Монгол Улс хүрэхийн тулд хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал гээд цахим засаглалыг хөгжүүлэхэд Засгийн газрын хийж буй ажлыг сайшаалаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуульд орж буй өөрчлөлтийг танилцуулав.
Тэрбээр дэлхийн 118 улс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд босго тогтоодоггүй жишгийг танилцуулж, хуулийн шинэчлэл хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татаж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байгаа талаар ярилаа.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс гадаадын хөрөнгө оруулалтын сайн жишээг дурдаж, манай хөрөнгө оруулалтын бизнесийн нөхцөл байдал болон цаашид хөрөнгө оруулалтыг дэмжихэд татварын хөнгөлөлт үзүүлэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын талаарх сөрөг ойлголтуудыг залруулах, мэдээллээр хангах зэрэг зөвлөмж өгсөн.
Хэлэлцүүлэгт Америк, Европ, Австрали, Герман, Францын худалдааны танхимын төлөөлөгчид оролцсон юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ