alim.mn | 2024.12.22
300 гаруй төрлийн модоор хооллогч өрөөсгөл хүр эрвээхэй 95 мянган га-д тархжээ
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ хийлээ. Мэргэжилтнүүдээс бүрдсэн дөрвөн баг, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангиудтай хамтран ажиллажээ. Ингээд ойн сан бүхий 11 аймгийн 87 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан-Уул Дархан цаазат газрын нийт 1.3 сая га талбайд шавж тархалтыг тодорхойлжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд ойн санд зонхилон хөнөөл учруулж байгаа шавжуудийг тодорхойлжээ.  300 гаруй төрлийн мод, бут, сөөгийн навч шилмүүсээр хооллогч Өрөөсгөл хүр эрвээхэй /Lymantria dispar L./ 95.2 мян.га, Якобсоны төөлүүрч эрвээхэй /Erannis jacobsoni Djak./ 81.6 мян.га, Сибирийн хүр эрвээхэй /Dendrolimus sibirius Tschetv./ 2.0 мян.га, Моносны бүгэг /Yponomeuta padella L/ 16.1 мян.га, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй (Zeiraphera diniana.) 101.1 мян.га, нийт 297.9 мян.га талбайд голомт үүссэнийг судалгаагаар тогтоосон байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ