alim.mn | 2024.12.23
2’051’172’968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орлоо
"Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авчээ. Хоёр тэрбум гаруй /2’051’172’968- төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. Энэхүү “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй болж, зөвхөн “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлсэн байна. Тус мөнгийг батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болохыг А.Ариунзаяа сайд хэллээ. Энэ сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулаж аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ