
Өчигдөр /2021.10.26/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болсон. Энэ хуралдааны үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өдийг хүртэл ковид тусаагүй, хариуцлагатай байсан 2 сая 700 мянган иргэддээ бид талархал илэрхийлж, урамшуулах, эсвэл сувилалд явуулах ёстой” гэж хэлсэн нь олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлүүлэл дагуулсан.
Тэгвэл энэхүү шүүмжлэлийн дараа М.Оюунчимэг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Үг дутуу сонсоод ташаа мэдээлэл албаар явуулаад байх шиг. Миний санаа иргэдээ урьдчилан сэргийлэх, нийтийн ЭМ-н салбараа хөгжүүлэх чиглэлд 2022 онд яаж анхаарах, бас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалж дархлаагаа дэмжиж хариуцлагатай иргэддээ бид бас талархаж дэмжих юмсан гэж ярьсан” хэмээжээ.