Ардчилсан намын лидерүүд гэдсэндэээ хөлөө жийлцэж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр хонь чоно болсон. Сошиал ертөнцөд нэгнээ ил тод муулж, дайн зарлах болсон. Э.Бат-Үүл баатар, Зандаахүүгийн Энхболд хоёр нэгийгээ хоёр сая төгрөгийн төлбөрт унагачих гээд шүүхийн үүдэнд уулздаг болсон. Гэхдээ Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад өргөдлөө өгөөд гарсан. Нэгэн үе ахлах зөвлөх нь байсных Ерөнхийлөгч Х.Баттулгад одоо ч нөлөөлдөг бололтой. Ардчилсан намынхан гудамжинд лааз өшиглөж явахад Н.Алтанхуяг даргын туслахаар удаан ажилласан Б.Ургамалцэцэг Америкт ажиллахаар мордов. Б.Ургамалцэцэг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга б.Баярсайхан сонирхож байсан албан тушаалыг авч, АНУ-ын Сан-франциско хот дахь Ерөнхий консулаар томилогдлоо. Тэрчлэн Алтанхуяг даргын төрсөн эгч Норовын Оюундэлгэрийг Монгол Улсын Ардын Эмч цол тэмдгээр шагнуулж, Алтанхуяг даргын эргэн тойрныхон өнгөтэй байна.