alim.mn | 2025.06.16
С.Жавхлангийн бие муудаж, эмнэлгийн тусламж авчээ

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан УИХ, Засгийн газрыг тарахыг шаардан “Монголоо аваръя” жагсаалыг зохион байгуулж, Сүхбаатарын талбайд 15 дахь хоногтоо сууж тэмцэл хийж буй. Тэрбээр өчигдөр шөнө эмнэлэгт хүргэгджээ. Дуучин С.Жавхлангийн нуруу нь татаж, хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж эмнэлгийн яаралтай тусламж авсан байна. Хүйтэн цемент дээр 17 хоносон хүний бие муудах нь аргагүй биз. Гэхдээ МУГЖ С.Жавхлан тэмцэл нь дуусаагүй, удахгүй бүх хүчээ нэгтгэж гарч ирнэ хэмээн сошиал хуудастаа бичсэн байна. Самандын Жавхлан пэйждээ "МУГЖ С.Жавхлангийн нуруу нь татаад, хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа. Бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнээ..." гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ