alim.mn | 2025.06.16
Ковидын нэн хүнд хэлбэрээр 11 хүн нас барж, нийт нас баралт 1672 боллоо
Сүүлийн 24 цагийн хугацаанд 921 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Эдгээрийн 667 нь Улаанбаатар хотод, 254 нь орон нутагттохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 11 хүн нас барж, нийт нас баралт 1672 боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 16451 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 904, хүүхэд 3532 байна.
Харин нийт эмчлүүлэгчдээс 360 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 18269 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад ӨЭ-ийн хяналтад байгаа ажээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ