С.Амарсайхан: 220 мянган иргэн вакцинд хамрагдаагүй учир халдвар нэмэгдэх эрсдэл өндөр байна
Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж байгаа ард иргэддээ талархлаа илэрхийлье. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар тунд нийт хүн амын 69% хамрагдсан бол гуравдугаар тунд хамрагдалт 23%-тай явж байна. Цаашид гуравдугаар тунд хамрагдах шаардлагатай 1.5 сая иргэн бий. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тундаа хамрагдаагүй 116 мянга, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган иргэн бий. Өөрөөр хэлбэл, 220 мянган хүн үндсэндээ дархлаагүй буюу вакцинд хамрагдаагүйтэй адил байгаа учраас халдвар нэмэгдэх эрсдэл байна гэж үзэж байгаа" гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ