alim.mn | 2025.06.15
Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд техник туршилтын нислэгээ үйлдлээ
ОБЕГ-ын Агаараас авран хайх 111-р анги Франц улсад үйлдвэрлэгдсэн гурван “Airbus ЕС-145” нисдэг тэрэгний эхний хоёрын угсралтын ажлыг дуусч, туршилтын нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд удахгүй үүрэг гүйцэтгэхэд ашиглаж эхэлнэ.
Одоо манайд ашиглаж буй том нисдэг тэрэгнүүд цагт 4.5 сая төгрөгийн зардалтай байдаг бол эдгээр 3 нисдэг тэрэгний хувьд нэг цагт 550 мянган төгрөгийн зардал гаргана. Мөн нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Мөн шинээр байгуулж буй Агаараас эрэн хайх, аврах анги нэгжийн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг төслийн хүрээнд сургаж дадлагажуулж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ