alim.mn | 2025.06.15
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хандивласан уу?
Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа нь СЭМҮТ-д 15 ширхэг компьютер хандивлалаа гэсэн мэдээ гарлаа. Энэ 15 компьютерийн мөнгийг өөрөөсөө гаргаж өгсөн үү, улсын төсвийн мөнгөөр авч өгсөн үү. Сүүлийн хорин жилд УИХ-ын гишүүд төсвийн мөнгөөр шийдүүлсэн гэр, компьютерийг өөрөөсөө өгсөн мэт сурталчлах нь ихэссэн. Тиймээс анх 2004 онд 10 сая төгрөгөөс эхэлсэн УИХ-ын гишүүний тойргийн мөнгө энэ жил 4 тэрбумд хүрсэн. Гишүүд ч энэ мэтээр аргалсаар нэгэнт гаршжээ. 
"Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа 2021 оны 11 сарын 02-ны өдөр СЭМҮТ-д айлчилж Intel core I7, 10-р үеийн 15 ширхэг иж бүрэн компьютер хандивлалаа. Эрүүл мэндийн салбар цахим технологид шилжиж байгаа энэ цаг үед тус төвийн тулгамдаж буй асуудлыг шийдэж өгсөн баярт үйл явдал боллоо. Манай төвийн хувьд нэн яаралтай солих 30 ширхэг компьютер шаардлагатай байсан бөгөөд байгууллагын төсөв санхүүгийн хувьд яаралтай солих боломжгүй байсан юм. Уг асуудлыг шийдэж өгсөн Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа танд төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнөөс талархал илэрхийлье" гэж СЭМҮТ пэйждээ оруулжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ