alim.mn | 2025.06.15
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн "Мишээл экспо" нийтийн тээврийн автобус нэвтрүүлэхгүй

 Гурав хоногийн өмнө Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Улаанбаатар хотын хашаа хайсны судалгаа. Нийт 1179 блок118562 м2 зай талбай хашаагаар хүрээлэгдсэн. НИТХ-аар хашаатай байх байгуулагын жагсаалтыг баталсан. Гэтэл байгууллагууд хашаагаа буулгахгүй гүрийсээр л ... Ийм байгаа нөхцөлд явган зорчилт нэмэгдэх боломжгүй. Хашаагаа буулгах зөвлөмж, албан шаардлага хүргүүлэхэд үл тоомсорлодог, шалтгаан нь хулгайгаас хамгаалах гэж тайлбарладаг, хажуугийн компани буулгавал бид буулгахад бэлэн байна гэж барьцдаг, иймэрхүү сэтгэхүйтэй байж боломгүй байна" гэсэн. Гэтэл үүнийг эсэргүүцэж, бүр гал дор тос нэмэх мэт хачин авир УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалангийн хувийн компанийн удирдлагаас гарчээ. "Мишээл экспо" руу автобус оруулахгүй гэж албан бичиг явуулсан байх юм. Энгийн иргэн ингэж дураараа авирлаж чадахгүй.  

УИХ-ын гишүүн БЭнх-Амгалан л "бааварлаж" байгаа бололтой. "Мишээл экспо" руу нийтийн тээврийн автобус оруулахгүй гэж байгаа нь гишүүний хамгаалалт их болоод л ингэж дураараа дургидаг биз ээ. Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байсан ч нам нь дахин сайд болгоогүй. Угаасаа Дарханы замыг там болгосон "хэргийн эзэн" нь Б.Энх-Амгалан гэж буугаад байдаг. Улсын ажилд тавихааргүй хийж чадахгүй цалгардуулж, хувийн компани болохоор сэвхийтэл өөд татдаг нөхөр дөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ