alim.mn | 2025.06.15
"ГОК" технологийн нөөцгүй болж Х.Бадамсүрэн Дубайд зугаалж явна
"Эрдэнэт үйлдвэр" технологийн нөөцгүй болж зогсоход бэлэн болжээ. ГОК-ийн гол бүтээгдэхүүн Феррохром Ф-200 огт байхгүй, нэгдүгээр сард гэрээ хийсэн компани нь авчрах боломжгүй гэжээ. Харин эмульгатор 3-5 хоногийн нөөцтэй. Карбид кальци байхгүй, нийлүүлэх компани олдохгүй байгаа гэх. Гэтэл тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн захирал Дубйад зугаалж явна. Тэрбээр 67 настай, нэг үгээр хэлбэл тэтгэврийн насны хүн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль энэ эрхэм дээр зөрчигдөөд 2 жил өнгөрчээ. Саяхан сүр дуулиан болон томилогдсон дэд захирал "Симба" Бат-Энх Сербийн Белград хотно болж буй боксын ДАШТ-д Монголын баг тамирчдыг ахлан яваа. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ