alim.mn | 2025.06.15
Эх нь охиноо хутгалсан хэрэг гарчээ

Ээж нь 10 настай охиноо хутгалсан хэрэг өчигдөр Дундговь аймгийн  Цагаандэлгэр суманд гарчээ. Хохирогч охин  1-7 насны 3 дүүгийнхээ хамт байхад түүний төрсөн эх Г гэртээ согтуу ирж охины зүүн гуянд 2, зүүн шилбэнд  нь 1 удаа хутгалсан байна. Г нь архины хамааралтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг байнга зодож бие махбодийн хүчирхийлэл үйлддэг байсныг эх сурвалж хэлж байна. Одоогоор хохирогч охины  биеийн байдал хэвийн, эмнэлгийн тусламж авч байгаа аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
139.5.217.185
Хөдөөний Оркууд бас байна аа байна
Төстэй мэдээ